Монгол Улс нь 3 сая гаруй хүн амтай бөгөөд Канадын Арктик орчмын нутаг дэвсгэртэй адил хүн амын хамгийн сийрэг сууршилтай улсын нэг юм. Тус улсын нийслэл хот Улаанбаатарт ойролцоогоор 1 сая 377 мянган хүн амьдардаг. Хойд хилд ойрхон орших аж үйлдвэрийн төв Дархан хот, мөн хойд хэсэгт орших зэсийн уурхайн төв Эрдэнэт хотууд нь томоохон хотуудад ордог. Хүн амын 30 хувь нь хөдөө орон нутагт нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг ба үлдсэн хэсэг нь цөөн хэдэн том хот болон тархан байрласан жижиг суурингуудад амьдран суудаг.
Монголын газар зүйн өргөрөг (хойд өргөргийн 42-51 градус) нь АНУ-ын хойд муж улс болон Төв Европтой бараг ойролцоо юм. Далайгаас хол орших далайд гарцгүй орон бөгөөд газар нутгийн ихэнх харьцангуй өндөрлөг
Цаг агаар, газар зүйн нөхцөлийн улмаас газар тариалан хөгжөөгүй бөгөөд мал аж ахуй эрхлэхэд илүү тохиромжтой. Хонь, ямаа, адуу, үхэр, сарлаг, тэмээ зэрэг нүүдлийн мал аж ахуй нь Монголын эдийн засгийн чухал тулгу
Монгол Улс нь алт, хайлуур жонш, молибден зэрэг хар төмөрлөг болон хар тугалга, зэс, никель, хөнгөн цагаан, цагаан тугалга, висмут зэрэг өнгөт төмөрлөгийн томоохон орд бүхий ашигт малтмалын арвин нөөц баялагтай.
урын нэг бөгөөд соёлын гол илэрхийлэл юм. Нийт газар нутгийн 65%-ийг хээр тал, нутгийн хойд хэсгийн 12%-ийг ой мод, өмнөд хэсгийг говь цөл эзэлдэг.
хэсэгт байрладаг. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хур хунадас бага ордог (Улаанбаатарт жилд дунджаар 220 мм, оролцоогоор 10 инч хур тунадас ордог). Хур тунадас голдуу зуны богино улиралд ордог бөгөөд өвөл нь ерөнхийдөө хуурай, маш хүйтэн.