Азийн Хөгжлийн банкны төслүүдийн тогтвортой өсөлт

Азийн Хөгжлийн банкны төслүүдийн тогтвортой өсөлт


Азийн хөгжлийн банкны 2019 оны Азийн хөгжлийн хэтийн төлөв (ADO) -ийн шинэ тайланд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг ирэх хоёр жилийн хугацаанд тогтвортой байна гэж дурдлаа. ДНБ-ний өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7%, 2020 онд 6.3% болно хэмээн таамагласан байна.Тогтвортой өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүд нь дотоодын эрэлт хэрэгцээ, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбарын өсөлт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сэргэлт зэрэг юм.

2018 онд эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм гэж тайланд онцолсон. Түүнчлэн,  Засгийн газрын зүгээс үр ашигтай макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлэхэд төдийгүй, өнгөрсөн хугацааны өсөлт-уналтаас зайлсхийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж дурьдлаа.

Уг илтгэлд уул уурхайн экспортын хүч чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор тээврийн салбарын үйл ажиллагааг сайжирна гэж үзжээ.  Уул уурхайн салбарын өсөлт болон өсөн нэмэгдэж буй махны экспорт нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эерэгээр нөлөөлнө. Төсвийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэнээр барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх болно.

Гэсэн хэдий ч Монгол улсын эдийн засгийн эрсдэл, тухайлбал, эрдэс баялгийн үнийн дэлхий дахины бууралт эсвэл Монгол улсын өсөлтөнд нөлөөлж буй гол хүчин зүйл болох Хятад улсын нийт өсөлтийн бууралт зэрэг гадны хүчин зүйлүүдийг харуулж байна. Мөн тайланд Монгол улсын банкны салбарт гарч болзошгүй саад бэрхшээлийг дурьдсан.

Үүний зэрэгцээ Монгол Улс нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тогтоомжид томоохон өөрчлөлт оруулсан.

Энэхүү нэмэлт өөрчлөлт нь орон нутгийн Монголын үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн худалдан авалтыг дэмжих, худалдан авалтын ил тод байдлыг нэмэгдүүлэх, цахим тендерийн системийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг онцлох зорилготой юм. Нэмэлт өөрчлөлт оруулсан хууль нь 2019 оны 6 сарын 1-нээс хүчин төгөлдөр болно.

Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд:

  • Засгийн газрын яам бүр нь зөвхөн өөрийн дотоодын худалдан авалтын асуудлыг хариуцна. Бусад тендерийг тухайн зорилгод нийцсэн тусдаа бие даасан агентлаг удирдана;
  • Худалдан авах ажиллагааны шаардлагыг хангасан дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тэргүүлэх ач холбогдолтой;
  • Төсөлд стандартыг хангаагүй компаниудыг ирээдүйн тендерт оролцуулахгүйн тулд худалдан авалтын хар жагсаалтыг бий болгоно;
  • Нийтийн худалдан авалт нь бүрэн цахимжуулагдаж онлайнаар хийгдэнэ.
  • Худалдан авалт нь эрчим хүч, байгалийн нөөцийн эдийн засгийн хэрэглээг харгалзан үзэх бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөл аль болох бага учруулахыг хичээх болно.