Бизнес эрхлэгчид Монгол, Хятадын үзэсгэлэнд бэлдэж байна

Бизнес эрхлэгчид Монгол, Хятадын үзэсгэлэнд бэлдэж байна


Монголын бизнес эрхлэгчид ирэх сард Хятадад болох “ Монгол-Хятадын Экспо” гуравдугаар үзэсгэлэнд оролцоход бэлэн болоод байна.  Тус үзэсгэлэн нь энэ оны 09 сарын 06-10-ны хооронд Өвөр монголын Хөх хот, Улаанцав ба Тонглиао хотуудад “Монголын аялал жуулчлал, хөдөө аж ахуй ба уул уурхайн салбар” сэдвийн дор зохион байгуулагдана.

Одоогийн байдлаар 360 хүн оролцохоор бүртгүүлээд байгай аж. Экспогийн зохион байгуулалтад ХХААХҮЯ-наас гадна  ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЗТХЯ, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, УБТЗ, Стандарт, хэмжил зүйн газар хамтран оролцож байна.

Зарим Монголын үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнийг суртачлахад чиглэсэн бэлтгэл ажлыг хийхэд хэд хэдэн асуудлуудтай тулгарсан байна. Учир нь Хятадын Хяналт ба Шалгалтын Газрын зүгээс Монгол улсын махан ба сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүний дээжийг оруулах тал дээр тодорхой шаардлагыг тавьсан аж. Эдгээр бүтээгдэхүүн стандартын шаардлаганд нийцсэн ба дүрэм журмыг баримталсан байх төдийгүй импорт, экспортын зөвшөөрөл авсан байх шаардлагатай байж магадгүй болоод байна.  

Тус Экспоны зорилго нь БНХАУ болон Монгол Улсын компаниудын хоорондын бизнес, эдийн Засгийн хамтын ажиллагааг дэмжих явдал юм. Ийнхүү Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргаж, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ эдийн засгийн боломжийн хүрээг тэлэх зорилтыг дэвшүүлсэн билээ. Экспортоор гаргаж буй ноолууран бүтээгдэхүүн нь тус үзэсгэлэнгийн гол үйл явдал байх бөгөөд загварын шоу хийхээр төлөвлөсөн аж.

Үйл ажиллагаа нь Монголын бизнес эрхлэгчдийг Хятадын талд танилцуулахад анхаарч ажиллаж байгаагийн хувьд Монголын ёв соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэнг Улаанцав хотноо хийх юм байна. Тус арга хэмжээний хүрээнд хууль зүйн үйлчилгээ, худалдааны стандарт, хэм хэмжээ , технологийн шилжилт болоод дэлхий дээрх ноолуурын зах зээлийн асуудлуудыг бас хөндөх аж.

Монгол ба Хятад улсууд нь хил дамнасан худалдаа арилжааны ашиг орлогын эргэлтийн хэмжээг 2020 он гэхэд хамгийн багадаа 10 тэрбум ам.доллараар өсгөх хэтийн зорилго тавиж ажиллаж байгаа билээ.