“Дижитал тоон үзүүлэлттэй Хөдөө аж ахуй” – Монгол дахь тариалангийн хөгжлийг дэмжих

“Дижитал тоон үзүүлэлттэй Хөдөө аж ахуй” – Монгол дахь тариалангийн хөгжлийг дэмжих


Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд энэ долоо хоногт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (UNFAO) төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага нь Монгол Улсын Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газартай хамтран “Дижитал тоон үзүүлэлттэй Хөдөө Аж Ахуй” системийг Монголд бий болгох, хөгжүүлэх талаар хамтран ажиллах болно.

Дижитал тоон үзүүлэлттэй Хөдөө аж ахуй нь хүнсний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд үр тариа, хөдөө аж ахуйн хэрэгцээг хянаж фермерүүдэд туслахын тулд системтэй аргаар нэгдсэн технологийг ашиглах НҮБ -ын систем юм.

Дижитал тоон үзүүлэллттэй хөдөө аж ахуйн систем нь газар тариалангийн ургац, гарцын мэдээллийг нэгтгэх, ургац тариалах, ургуулахын тулд байнга ашигладаг технологи юм. Цуглуулсан мэдээлэл нь тариаланчдад тариалах, услах, үр тариагаа бордох талаар илүү мэдээлэлтэй шийдвэр гаргахад ашиглагддаг. Энэхүү систем нь фермерүүдийн үр тариагаа тариалах туршлага болон таамаглал дээр тулгууладаг уламжлалт фермерийн аж ахуйг сайжруулахад чиглэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)  хоорондын  Санхүүжилтийн Ерөнхий Хэлэлцээрт Монгол улсын Сангийн сайд, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч нар гарын үсэг зурсан.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгох бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ авто зам шинээр барих төслийг санхүүжүүлэх юм.

Эцэст нь, энэ долоо хоногт Монгол улсын Булган аймагт шинэ дулааны цахилгаан станц ашиглалтанд орлоо. Уг станц нь утааг угааж шүүдэг сүүлийн үеийн шинэ технолгиор тоноглогдсон автомат удирдлагын системтэй дулааны станц бөгөөд 35 мвт-ын хүчин чадлаар хангана. Мөн Булган аймгийг өвлийн улиралд халаахад найдвартай эрчим хүчээр хангаж, агаарын бохирдлыг эрс багасгаж, тухайн хэсгийн хуучин нүүрсний цахилгаан станцуудын үйл ажиллагааны зардлыг хэмнэх болно.