Монголд мах боловсруулах үйлдвэр хөгжих боломж байна

Монголд мах боловсруулах үйлдвэр хөгжих боломж байна


Мах боловсруулах ялангуяа экспортын мах боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын хувьд уул уурхай гэх мэт олборлох үйлдвэрт хэт найдлага тавихгүйгээр эдийн засгаа өргөжүүлэн төрөлжүүлэх  хамгийн ирээдүйтэй арга замын нэг юм. Монгол Улс жилд багадаа 29,300 тон мах экпортлож байгаа хэдий ч энэ нь 66 сая гаруй толгой малтай улсын хувьд харьцангуй бага тоо юм. Монголын 3 сая гаруй хүн амд ногдох малын тоо толгой их байгаа нь тус улсад махны экпортыг хөгжүүлэх маш их боломж байна гэсэн үг. Монголын мах экспортлогчид Япон, Иран болон бусад мусламын шашинтай улс орнуудыг онилж байгаа ба ялангуяа, халал махны үнэ өссөөр байгаа өнөө үед халал махны экспортод илүү анхаарал хандуулж байна.

Гол нь хөрш 2 улс болох Орос, Хятадад найдах бус өөр худалдан авагчидтай болох. Монгол Улс жилд 200,000 гаруй тн мах экспортлох хүчин чадалтай. Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн сайд Б. Батзориг хэлэхдээ манай улсад ирэх жилүүдэд одоогийн махны экспортоо 10 дахин нэмэгдүүлэх боломж байна гэжээ.

Монгол Улс Хятадын хөрш байгаагийн нэг давуу тал нь Хятадын хөрөнгө оруулалт юм. Хятадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхолтой. Хятадын компани мах боловсруулах үйлдвэр, цогцолбор барихад 40 сая долларын хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Барилгын ажил энэ жил эхлэх бөгөөд 2021 он гэхэд барьж дуусна гэж төлөвлөжээ. Энэхүү шинэ үйлдвэр нь дангаараа жилд 1 сая мах боловсруулах хүчин чадалтай байх юм.

Монгол Улс малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал зэрэг Монгол орны ХАА-н практикийг сайжруулах шийдлийг хөгжүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж байна. Саяхан тархсан мал амьтны халдварт өвчин (МАХӨ) зарим нэг улс орнуудыг Монгол махнаас татгалзахад хүргэжээ. Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар  тус улсын мал сүрэг МАХӨ-өөс ангид болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна.

Монголд хөгжүүлэх боломжтой бүх үйлдвэрүүдийн хувьд мах боловсруулах үйлдвэр хамгийн хөгжих боломжтой үйлдвэр юм. Мах боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулагчид үйлдвэр барих бэлэн газар болон туршлагатай ажиллах хүчин байна. Мах боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулсан нөхцөлд Монгол Улсын засгийн газар тусгай нөхцөл санал болгох таатай боломж үүсээд байна.