Монгол улс Европын Холбоотой хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Монгол улс Европын Холбоотой хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна


2019 онд Монгол улс ба Европын Холбооны хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн ой болж байна. Европын Холбоог анх үүсгэн байгуулсан 05 сарын 09-ний өдрийг эдүгээ “Европын өдөр” хэмээн нэрлэж, жил бүр тэмдэглэдэг аж. Энэхүү ойн баярт өдрүүдийг тохиолдуулан, Монголын Монцаме агентлаг Европын холбооноос Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Траян Лауренцю Христеатай Монгол улс ба Европын Холбооны хамтын ажиллагааны талаарх санал бодлын талаар ярилцав. Ярилцлагын бүрэн эхийг энд дарж авна уу.

Энэхүү ярилцлагаар Монгол-Европын Холбооны хоорондох гучин жилийн харилцааг дүгнэсэн билээ. Европын Холбоо нь Монгол улсын социалист нийгмээс хүний эрхийг дээдэлсэн ардчилсан төрийн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ үзүүлсэн түншлэлийн гол хамтрагч байсаар ирсэн юм.

Европын Холбоо нь тус хамтын ажиллагааны хүрээнд эл Холбоо нь Монгол улсын тогтвортой хөгжлийг хангах, уул уурхайн салбараас хэт хараат болсон манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар Европын улс орнуудын баримталдаг сонгодог эдийн засгийн үр дүнтэй тогтолцоотой болгох бодлогыг баримтлан ажиллаж байгаа гэдгийг Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд онцгойлон тэмдэглэв.

Түүнчлэн, Европын Холбооны баримталдаг бусад зорилтод Монгол улсын боловсон хүчинд илүү сайн ажлын орчин, нөхцлөөр хангах үүднээс тэдгээрт мэргэжил дээшлүүлэх сургалтанд амжилттай хамрагдах, мөн олон улсын зах зээлд нэвтэрч үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгох явдал багтдаг аж.

Европын Холбоо нь Монгол улс дахь иргэний нийгмийн хөгжил ба чадварыг дээшлүүлэх зэрэг хүний үндсэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн бодлогыг боловсруулахад туслалцаа үзүүлдэг байна. Үүнээс гадна, тус Холбоо нь Монгол улсад ядуурлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх ба байгал орчинг хамгаалах төслүүдийг хэрэгжүүлж ажилладаг.

Сүүлийн жилүүдэд, Европын Холбоо төрийн санхүүгийн удирдлагыг шинэчлэхэд шийдлийг тодорхойлж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох санхүүжилтийн цар хүрээг тэлэх ажлуудыг хийж байна. Мөн ноён Траян Лауренцю Христеа Европын зах зээл дэх Монголын бизнес эрхлэгчдийн хүрээг тэлэх бодлогыг тус Холбоо баримталдагийг ч мөн хэлсэн юм. Ингэхдээ хөгжиж буй улс орнуудаас Европын Холбоонд импортоор орж буй  бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт ногдуулах Европын холбооны “Давуу эрхийн ерөнхий бүтэц” -ийг  хэрэглэнэ. Үүний тусламжтайгаар Монголын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ Европод нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

Мөн, худалдаа арилжааны хувьд, Европын холбоо нь “Монгол улсад үзүүлэх худалдааны туслалцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эл хөтөлбөрөөр дамжуулж Европын Холбооны зах зээлд амжилт олох  импортын бараа бүтээгдэхүүнийг тогтоох бүрэн боломжтой болно. Хөтөлбөрийн зүгээс амжилттай байх магадлалтай гэж үзсэн бараа бүтээгдэхүүнд органик гоо сайхны бараа, сарлаг, тэмээний ноолууран бүтээгдэхүүн, чацарганы тос болон арьс ширний бүтээгдэхүүнүүд орсон байна. Гэвч, эдгээр бараа бүтээгдэхүүнийг өндөр хэмжээнд импортлоход Монголын тал холбогдох стандарт, бараа бүтээгдэхүүний гэрчилгээжүүлэлт ба гарал үүслийн нормыг илүү сайн хангасан байх шаардлагатай билээ.