Хятадын Гадаад Хэргийн Сайд Монголд айлчлав

Хятадын Гадаад Хэргийн Сайд Монголд айлчлав


Энэ 7 хоногийн Монголын чухал мэдээ гэвэл Хятадын Гадаад хэргийн сайд Ноён. Ван И 2 орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр тус улсад айлчилсан явдал байлаа. Айлчлалын үеэр Ноён. И Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга-д бараалхан, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Ерөнхийлөгч Баттулга Ноён. И-с Монгол Улсаас ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлоход дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүслээ. Мөн Ноён. Баттулга Монгол Улс эдийн засгийн дэд бүтцэд оруулах Хятадын хөрөнгө оруулалт ялангуяа, ОХУ-БНХАУ-ыг холбосон дэд бүтцийг Монгол Улсын нутгаар дамжуулахад үзүүлэх дэмжлэгийг авах хүсэлтэй хэвээр байгааг дурдлаа.

Мөн Ноён. И Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзаж, Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Мөн Гадаад харилцааны сайд нар 2 орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, худалдааны болон эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

Гадаад харилцааны сайд нар Монголын уул уурхайн салбарт Хятадын орууласан хөрөнгө оруулалт нэмэгдсэн түүнчлэн, Хятад-Монголын чөлөөт худалдааны гэрээг батлуулахын төлөө ажиллах болон Хятадын чөлөөт худалдааны бүсийн системийн гадаадын хөрөнгө оруулалт татсантай адил арга замаар Хятадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой Замын Үүд, Эрээн хотод шинээр худалдаанны чөлөөт бүс барихад хамтран ажиллах  зэрэг тусгай асуудлаар санал бодлоо солилцов.

Гадаад харилцааны сайд нар 2020 он гэхэд хоёр орны худалдааг нэмэгдүүлж багадаа 10 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллахаар боллоо. Тэрхүү зорилтыг хангаж ажиллахаар Хятад Монголын ХАА-н гаралтай бүтээгдэхүүний импорт болон уул уурхайн экспортыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Ерөнхийлөгч Баттулга ирэх жил тохиох Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтсан бодит үр дүнтэй ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн, Хятадын “Бүс ба зам” санаачлагын хүрээнд “Монгол-Хятад- Орос”-н эдийн засгийн коридор байгуулах талаар ярилцав. Энэхүү коридор нь Хятадын Орос болон аажмаар Европтой тогтоох харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын хөрш орнууд болох Хятад, Орос руу нэвтрэх этгээдүүд болон худалдааны гол түншлэгчдийн тоог нэмэгдүүлнэ гэж үзэж байна.  2 тал 2018 он бол 2 улсын хооронд 70 жил тогтоосон албан ёсны харилцааг онцлох жил байна гэдгийг онцоллоо.

Монгол бол 3 сая гаруй хүн амтай 2 том эдийн засгийн хооронд оршдог улс. Эдгээр 2 улстай хийх худалдаа наймаагаа өргөжүүлэх нь Монгол Улсын хувьд экспортоо нэмэгдүүлэх хамгийн хурдан арга зам. Оростой харьцуулахад хүн ам ихтэй, эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа Хятад байна. Хятад зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн төдийгүй ХАА-н гаралтай бүтээгдэхүүн импортлохоо амалсан нь сайн хэрэг.  Энэ нь Монгол эдийн засгаа төрөлжүүлэхийг хичээж байгаа бөгөөд ийнхүү хийснээр Хятадын уул уурхайн нөөцийн хэрэгцээнээс тэгтлээ хамааралтай байхаа болих хандлагатай холбоотой. Зарчмын хувьд сайхан санаа боловч үр өгөөжтэй байдлаар хөгжихдөө удаан байгаа Монголын худалдааны чөлөөт бүстэй тогтоосон хамтын ажиллагаанааас юу ирэхийг харах нь сонирхолтой байна.