Манай байгууллагад сүүлд ирүүлсэн олон улсын судалгааны асуулгад Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинэчлэл, өөрчлөлт орсон эсэх талаар байлаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Тухайн өөрчлөлтөөр хувь хүний цалин болон түүнтэй адилтгах бусад орлогоос шаталсан татвар авах зохицуулалтыг тусгасан. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана.
- 0-120 сая хүртэлх төгрөгийн орлого олсон тохиолдолд 10%-ын татвар.
- 120 сая-180 сая хүртэлх төгрөгийн орлого олсон тохиолдолд 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс давсан орлогод 15%-ын татвар.
- 180 саяас дээш орлого олсон тохиолдолд 18 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс давсан орлогод 20%-ын татвар.
Жишээ нь 144 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлоготой хувь хүний 120 сая төгрөгийн орлогоос 10%-ын татвар суутгана. Үлдсэн 24 сая төгрөгийн орлогоос 15%-ын татварыг суутгаж тооцно.