Бид олон улсын бизнес эрхэлдэг гадаадын олон үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж байх явцад сүүлийн үед асуусан асуултуудын нэг бол криптовалют Монголд хууль ёсны эсэх, түүнийг хэрхэн зохицуулж буй талаар байлаа.
Монголд криптовалютын арилжаа, солилцоо нь хууль ёсны бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Виртуал өмчийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай”хуулиар зохицуулагдаж байна.
Дэлхий дахинд технологийн процесс хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэж Монголд крипто хөрөнгийн зах зээл өргөжиж байна. Иймээс олон нийтийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, криптовалютын арилжаа, солилцооны талаарх шаардлагатай бүртгэл хийх мөн мөнгө угаах, террорист санхүүжүүлэхтэй холбоотой гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, хянах үүднээс эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн.
Эдгээр асуудлыг харгалзан Монгол Улс криптовалютын харилцааг зохицуулахаар “Виртуал өмчийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийг баталсан. Хуулийн гол зорилго нь криптовалют солилцох, арилжаалах үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих, хууль ёсны эрх, үүргийг нь тодорхойлох явдал юм. 2022 оны 12 дугаар сараас эхлэн уг хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд криптовалютын солилцоо, худалдааны үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг бүртгэх, хянах эрхийг олгосон бөгөөд криптовалютын үйлчилгээ үзүүлэх компаниуд эрх бүхий байгуулагад бүртгүүлж, тусгай зөвшөөрөл авах ёстой. Түүнчлэн криптовалютын солилцоо, арилжааны үйлчилгээ үзүүлэгчийн орлогод татвар ногдуулж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдхөөр хуульчилсан болно.