Манай Монгол хуульчид ихэвчлэн олон улсын хэмжээнд бизнес эрхлэгч үйлчлүүлэгчдэд хуулийн туслалцаа үзүүлдэг. Манай үйлчлүүлэгчдийн асуудаг асуултуудын нэг нь Монголд дотоодын арбитрын үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай юм.
Дотоодын арбитрын ажиллагаа гэж олон улсын арбитрын ажиллагаанаас бусад арбитрын ажиллагааг олгоно. Талууд гэрээтэй холбоотой маргаанаа дотоодын арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон ба энэ тухай гэрээндээ тусгасан байвал энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитраар Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.
Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримт, тайлбарыг бичгээр гаргаж, хариуцагч нь тэдгээртэй холбоотой тайлбараа нотлох баримтын хамт талуудын тохиролцсон эсхүл арбитрын бүрэлдэхүүнээс тогтоосон хугацаанд гаргаж өгнө. Талууд арбитрын хэрэг үүсгэсэн тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монголын олон улсын арбитрчдын нэрсийн жагсаалтаас арбитрчаа томилох эрхтэй. Талууд тогтоосон хугацаанд томилоогүй тохиолдолд Арбитрын дарга арбитрчийг томилно. Үүний дараа арбитрын хэрэг хянан шийдвэрлэх журам тогтоох урьдчилсан хуралдааныг товлох бөгөөд хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Талуудын хооронд арбитрын хэлэлцээр хийгдсэн эсэх,
- Арбитрын харьяаллын маргаан мөн эсэх,
- Арбитрын ажиллагаа, хуралдаан явуулах газар,
- Маргаан шийдвэрлэхэд болон ажиллагаанд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ,
- Арбитрын ажиллагаа явуулах хэл,
- Арбитрын үндсэн болон нэмэлт зардал,
- Гэрч дуудах, шинжээч томилох, хэлмэрч, орчуулагч оролцуулах, нотлох баримт гаргуулах гэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх,
- Арбитрын хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх,
- Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны тов зэрэг.
Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг талуудын тохиролцсон журам, Арбитрын тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд заасны дагуу явуулж арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана.