- Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
- Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /240 000-600 000 төгрөг/
- Сугалааны нөхцөл буюу үйл ажиллагаа эрхлэх төсөл;
- Аудитаар баталгаажуулсан сүүлийн улирлын тайлан баланс;
- Татварын өр төлбөртэй эсэх талаарх харилцагч банкны баталгаа;
- Сугалаанаас олсон орлогыг хуваарилах норматив;
- Сугалааны тасалбар, эсхүл сугалааны нөхцлөөр тохирсон бусад баримт бичгийн загвар, түүнд тавигдах шаардлага, түүн дээр буулгасан бичиг, зураг, эсхүл тэмдэг, сугалааны тасалбарыг дууриалган хуулбарлахаас сэргийлэх арга;
- Сугалааны хонжворыг олгох, төлөх үед билетийг шалгах магадлах дүрэм;
- Сугалаа зохион явуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалаа зохион явуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр, сугалааны орлогын урьдчилсан тооцоо;
- Сугалаа борлуулах зах зээлийн судалгаа;
- Сугалааны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд;
- Тараагдсан болон тараагдаагүй сугалааны тасалбарыг бүртгэх журам;
- Тараагдаагүй тасалбарыг хураан авах, хадгалах устгах журам;
- Тодорсон ялагч нь шаардаж аваагүй хонжворыг хадгалах журам, хонжвор олгох хугацаа дууссаны дараа тэдгээрийг хүлээлгэн өгөх журам;
- Хэрэв эд мөнгөний хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах бол төсөлд энэ талаар дэлгэрэнгүй, энгийн байдлаар ойлгомжтойгоор тайлбарлаж, операторуудтай хийсэн гэрээгээ хавсаргаж ирүүлнэ.
Дараачийн блогоор бид эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг буюу хаанаас хэрхэн авах талаар нийтлэх болно.