Патент эзэмшигч нь патентыг хүчинтэй байлгах дараах хураамжийг Оюуны өмчийн газарт төлнө:
- Эхний 3 жилд 10000 төгрөг;
- 4-6 жилд 20 000 төгрөг;
- 7-10 жилд 30 000 төгрөг;
- 11-15 жилд 40 000 төгрөг;
- 16-20 жилд 50 000 төгрөг.
Харин эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө. Энэхүү хугацаанд төлөөгүй бол Оюуны өмчийн газар тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлөхөөр зохицуулжээ.
Xураамжийг 6 сарын хөнгөлөлттэй хугацаанд төлөөгүй тохиолдолд Оюуны өмчийн газар патентийг хүчингүй болгох эрхтэй аж. Гэвч ийнхүү төлбөрийн шалтгааны улмаас патентийг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх / 20-50 жил/ нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентийг сэргээж болно.