Нотариатч гэрээний эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхлээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг тайлбарлан өгах үүрэг хүлээсэн. Түүнчлэн нотариатч талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулан үзэж, эдгээр нь зөрчигдөөгүй тохиолдолд гэрээ, хэлцлийг гэрчилдэг болно.
Монгол улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах гэрээ, хэлцлийг хуульд заавал нотариатаар гэрчлүүлнэ гэж заажээ:
- Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл
- Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл
- Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл
- Бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
- Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт
- Тэжээн тэтгэх гэрээ
- Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах тухай гэрээ, хэлцэл
- Мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ.
Нотариатч нь хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч хуульд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно.