Эдвард Лийман нь ЛийманЛоу Монгол ХХН-ийн Гүйцэтгэх Захирал. Тэрээр АНУ-ын Иллиноис мужид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монголд бүртгэлтэй гадаад хуульч ба БНХАУ-д бүртгэлтэй хуулийн ахлах зөвлөх. Л. Эдвард нь тус нөхөрлөлийн Бээжин дэх төв оффис-д ажилладаг бөгөөд 28 гаруй жил Ази даяар хийсэн хил дамнасан хэлцэлд зөвлөгөө өгч ирсэн. Мандарин хэлтэй.
ЛийманЛоу Монгол нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх хуулийн фирмийн нэг юм. Бид чадварлаг Монгол хуульчдаар багаа бүрдүүлсэн бөгөөд Ази тивд 31 салбар оффис болон Европ тив, АНУ-д хамтран ажилладаг оффистэй Хятадын томоохон хуулийн фирм болох Лийман Лишү-тэй хамтран ажилладаг. Лийман Лишү нь үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор өргөн хүрээг хамарсан хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг 250 гаруй хуульч, патент, барааны тэмдгийн хуульч, туслах хуульчидтай.
ЛийманЛоу Монгол –н Монгол хуульчид Монгол Улсын хууль тогтоомж, хууль, эрх зүйн систем, бизнесийн орчин, улс төрийн харилцааны талаар өргөн хүрээний мэдлэг, туршлагатай. Манай нөхөрлөлийн хуульчид гадаадад боловсрол эзэмших буюу сургалтанд хамрагдан, Англи, Орос хэлийг төгс эзэмшсэн. Хятад дахь салбарын хуульчид Хятад хэлээр ярьдаг үйлчлүүлэгчдэд үйлчлэхэд хэзээд бэлэн байдаг.
ЛийманЛоу Монгол нь олон дэлхийн шилдэг улс дамнасан компани, ашигт малтмалын үйлдвэрлэлийн тэргүүлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, санхүүгийн байгууллага, төрийн бус байгууллага, шашны байгууллага, гарааны бизнес болон гадаадын төлөөлөгчдийн газрыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад бүх талаар төлөөлдөг. Үүнд шинээр үүсгэн байгуулагдах, дахин зохион байгуулалт хийх, үйл ажиллагаа явуулах, татан буугдах. Бид компанийн болон санхүүгийн шилжүүлэг, маргаан шийдвэрлэх ажиллагаанд байнга оролцдог
Лхагваагийн Амаржаргал нь ахлах хуульч ба хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульч, өмгөөлөгч. Тэрээр Хууль зүйн яамны харъяа байгууллага болох Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн дарга, үүрэн холбооны тэргүүлэгч компани болох Мобиком Корпорацид хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Л. Амаржаргал нь АНУ-ын Вашингтоны Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй. Барьцаагаар баталгаажсан хэлцэл, хөдөлмөрийн харилцаа, худалдан авалт ба нэгтгэл, маргаан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн.