Бидний тухай

ЛийманЛоу Монгол-д тавтай морил

 

ЛийманЛоу Монгол нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх хуулийн фирмийн нэг. Бид  Монгол Улсын хууль тогтоомж, хууль, эрх зүйн систем, бизнесийн орчин, улс төрийн харилцааны талаар өргөн хүрээний мэдлэг, туршлагатай чадварлаг Монгол хуульчид болон гадаад хуулийн зөвлөхүүдээр багаа бүрдүүлсэн. Тус фирмийн Монгол хуульчид нь Монгол Улсын шилдэг хуулийн сургуулийг амжилттай төгсөн, гадаадад сургалтанд хамрагдаж, Англи, Орос хэлийг төгс эзэмшсэн.

ЛийманЛоу Монгол нь дэлхийн шилдэг улс дамнасан олон компани, ашигт малтмалын үйлдвэрлэлийн тэргүүлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, санхүүгийн байгууллага, төрийн бус байгууллага, шашны байгууллага, гарааны бизнес болон гадаадын төлөөлөгчдийн газрыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад бүх талаар төлөөлдөг. Үүнд, шинээр үүсгэн байгуулагдах, дахин зохион байгуулалт хийх, үйл ажиллагаа явуулах, татан буугдах. Бид компанийн болон санхүүгийн шилжүүлэг, маргаан шийдвэрлэх ажиллагаанд байнга оролцдог.

Манай фирм 1995 онд үүсгэн байгуулагдсан ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны хувийн хуулийн фирм (анх Лийман Лишү Монгол нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн). Бид гадаад хуулийн зөвлөх болон Оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн хуульчдаар багаа бүрдүүлсэн анхны хуулийн фирм болсондоо бахархдаг. ЛийманЛоу Монгол нь Хятадын томоохон хуулийн фирм болох Лийман Лишү-тэй хамтран ажилладаг бөгөөд тус фирмийг Хятад, Монголд 30 гаруй жил хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгөн ажиллаж байгаа Ноён. Эдвард Лийман үүсгэн байгуулсан.

Бусад хөгжиж буй орнуудын нэгэн адил Монгол Улс нь олон саад бэрхшээлийг даван туулан хурдацтай хөгжин өөрчлөгдөж байгаа улс юм. Хүн ам өсөн, хотжилт нэмэгдэж, техник технологи хувьсан өөрчлөгдөхийн хирээр хууль тогтоомж, эрх зүйн систем нь өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Бид хурдацтай хөгжиж байгаа улс оронд хөрөнгө оруулалт, бизнес хийх боломжийг эрэлхийлж байгаа гадаадын компаниудын эрх зүйн хэрэгцээ шаардлагыг хангах зорилт тавин ажиллаж байна. Бид Монголыг мэднэ.