АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ: АХЛАХ ХУУЛЬЧ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
хууль зүйн асуудлыг гадаад хуульчтай хамтран зохион байгуулж ажиллах. Хууль эрх зүйн судалгаа хийх, судалгааны тайланг бэлтгэх; хууль, журмын хүрээнд үйлчлүүлэгчид туслалцаа үзүүлэх; холбогдох урирдах болон захиргааны байгууллагатай үйлчлүүлэгчийг төлөөлөн шууд харилцах; Үйлчлүүлэгчийн асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийх, үйлчлүүлэгчийг шүүхийн өмнөх шатанд төлөөлөх болон туслах хуульчдыг удирдан зохион байгуулах.
ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА:
- Туслах хуульчдыг удирдах, хэргийн хуваарилалтыг зохион байгуулах.
- Хууль, эрх зүйн асуудалд дүн шинжилгээ хийх.
- Мэргэжлийн өргөн хүрээнд хууль, эрх зүйн асуудлаар судалгаа хийх.
- Хууль эрх зүйн дүгнэлт, судалгааны тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад баримтыг бэлтгэх.
- Монголын аж ахуйн нэгж байгууллагын талаарх хөндлөнгийн эрх зүйн дүгнэлт гаргах.
- Монголд хуулийн этгээд үүсгэн байгуулах ажлыг үйлчлүүлэгчтэй хамтран зохион байгуулах, туслалцаа үзүүлэх.
- Баримт бичгийг Монгол хэлнээс Англи хэл, Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулах.
- Шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэх.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Монголд хуульчийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр гэрчилгээтэй. Мэргэжлээрээ 4 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх.
ШААРДАГДАХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР
- Хууль зүйн судалгаа хийх.
- Хууль эрх зүйн асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай байх.
- Монголын улс төр, хууль эрх зүйн талаар мэдлэгтэй байх.
- Шүүх болон Засгийн газрын агентлагтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
- Орчин үеийн оффис программ болох Microsoft Office Suite, Outlook бол бусад программыг ашиглах чадвартай байх.
- Англи хэлний өндөр мэдлэгтэй байх.
Зөвхөн шаардлага хангасан иргэдтэй холбогдоно.
CV илгээх