Хууль тогтоомж

Mongoliasvg_

 

Монгол Улсын эрх зүйн тогтолцооны орчин үеийн түүх 1990 оны 3-р сар буюу Зөвлөлт Холбоот Улсын удирдлаган доорх нэг намын тогтолцоо задран унасан үеэс эхэлдэг. Тухайн жилд Үндсэн хуулиндаа улс төрийн олон намын болон өрсөлдөөнт сонгуулийн тогтолцоог хүлээн зөвшөөрсөн нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ..

1990-1992 оны хооронд буюу 2 жилийн хугацаанд шинээр 35 хууль батлагдан, хувийн өмчийн эрх зүйн тогтолцоо бий болох зэргээр Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд томоохон өөрчлөлтүүд гарчээ. Эдгээр өөрчлөлтүүд нь 1992 онд Үндсэн хууль шинэ батлагдах үндэс суурь болсон.

Энэхүү шинэчлэгдсэн хувилбар буюу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль нь Чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг Баруун Европ, Хойд Америкт баримталдаг ардчиллын олон үнэт зарчмуудыг тусгасан. Хүний эрх, эрх чөлөөг өндөр түвшинд хамгаалсан бөгөөд энэхүү эрх чөлөөний баталгааг төр хариуцахаар хуульчилжээ.

Төр нь гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалд хуваагддаг. Шүүхийн хараат бус байдал Үндсэн хуулийн хүрээнд хамгаалагдсан. Улсын Их Хурал буюу парламент нь хууль баталдаг.

Монголын эрх зүйн систем нь Иргэний эрх зүйн систем юм. Шүүхийн шийдвэрээс илүү бичгээр үйлдсэн хууль нь хууль тогтоомжийн үндсэн эх сурвалж болдог. Шүүх хэрэг эсхүл маргаан шийдвэрлэхдээ хуулийг тайлбарлан, хэрэглэдэг.

Уншихийг хүссэн хууль дээр дарна уу: