2022 оны 1-р сард Монгол улсын БНХАУ-тай хийсэн худалдааны нийт эргэлт 520 гаруй сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь Монгол улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хагасыг бүрдүүлсэн юм. Монгол улс 2022 оны 1-р сард дэлхийн 117 улстай худалдаа хийж, худалдааны эргэлтийн экспорт 530 гаруй сая ам.доллар, харин импорт 550 гаруй сая ам.долларт хүрсэн байна.
БНХАУ-д нийлүүлж буй экспортын дийлэнх хувийг нүүрс болон зэсийн экспорт бүрдүүлсэн нь 2021 оны 1-р сарын нүүрс, зэсийн экспорттой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.
Монгол улсын импортолсон бараа бүтээгдэхүүний ихэнх хувь нь ОХУ болон БНХАУ-аас орж ирсэн бөгөөд энэ нь нийт импортолсон бараа бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлжээ. Түүнчлэн Япон, Өмнөд Солонгос, АНУ болон БНХГУ зэрэг улсуудаас Монголд ихээр бараа бүтээгдэхүүн импортолдог байна.
Монгол улсын экспортод ашигт малмал, үнэт металл, үнэт эдлэл болон нэхмэл эдлэл зэрэг бүтээгдэхүүн зонхилдог бол машин техник, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон хүнсний бүтээгдэхүүнийг импортолдог байна.
Монгол улс эртнээс хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласаар ирсэн. Энэ ажлын хүрээнд саяхан Сэлэнгэ аймгийн Засаг дарга НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай “Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах” тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зорилго нь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн хөгжлийг тэнцвэржүүлэх болон байгаль орчныг хамгаалах юм.
Мөн Хөвсгөл аймагт 18 бяслагны үйлдвэр шинээр байгуулах болсон тухай энэ долоо хоногт мэдээлсэн. Тэдгээр бяслагны үйлдвэрийг байгуулах 4 тэрбум төгрөгийг (ойролцоогоор 1,392,000 ам.доллар) энэ оны улсын төсөвт тусгасан байна.
Хөвсгөл аймаг улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг учраас тус аймгийн 18 суманд бяслагны үйлдвэр байгуулахаар болсон байна. Орон нутагт бяслагны үйлдвэртэй болсноор малчид цагаан идээгээ боловсруулахад илүү дөхөм болж, тээврийн зардал багасч, цагаа идээгээ муутгах эрсдэл багасах юм. Энэхүү төсөл нь малчид цагаа идээгээ боловсруулан сайн чанарын гар аргаар бэлтгэсэн бяслагийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.