Монголын Эдийн засгийн форум

Монголын Эдийн засгийн форум


Энэ долоо хоногт Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд зохион байгуулагдаж, хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцүүлэгт төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо. Тус форум нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монголын эдийн засгийн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр зорьсон юм.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн хөгжил, харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн ойрын болон дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, боомтын хөгжил болон хот, хөдөөгийн хөгжил зэрэг чухал салбаруудад хэрэгжих юм.

Монголын эдийн засгийн форумын үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба тэдгээрт Эрчим хүчний сайд Н.Тавинбэх оролцож, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чухал төслүүдийн талаар танилцуулга хийж илтгэл тавьлаа. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шинээр танилцуулсан эрчим хүчний салбарын төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаарх асуудлуудыг хэлэлцсэн байна.