Мэдээллийн үндсэн эх сурвалжийг эндээс харна уу!
Төрийн эрх барих хоёр тусдаа байгууллага Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбоотой асуудалд тодорхой бус, эргэлзээтэй байдалтайгаар Монгол улс 2020 оныг угтлаа.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой төслийг хариуцсан гадаадын талуудын хооронд байгуулагдах тодорхой гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон Засгийн газрын тогтоолуудыг хүчингүй болгосон. Эдгээр гэрээ нь Оюутолгой төслийн ашиг орлогыг хуваарилахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай байсан бөгөөд тэдгээрт гарын үсэг зурснаар уурхайн гүний үе шатыг үргэлжлүүлэх боломжтой болсон юм. Эдгээр гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон тогтоолыг шүүх хүчингүй болгосноор гэрээ болон Оюу Толгой төслийг эрсдэлд оруулж болзошгүй юм. Гэсэн хэдий ч шүүх шийдвэртээ энэ нь Оюутолгойн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болохыг тодорхой дурдсан.
Нөхцөл байдлын талаархи зарим асуудал нь ер бусын бөгөөд анхаарал татахуйц байна. Нэхэмжлэлд дурдсан тогтоолууд олон нийтэд тэр бүр нээлттэй байдаггүй засгийн газрын дотоод баримт бичиг юм. Тиймээс уг нэхэмжлэлийг гаргасан ТББ-д Монгол улсын засгийн газар, улс төрийн өндөр түвшний албан тушаалтнаас уг нэхэмжлэлд дурдсан тогтоолыг гаргаж өгсөн бололтой. Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Засгийн газар хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу уг шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхэд давж заалдсангүй.
Хоёрдугаарт, тухайн цаг үетэй зэрэгцэн Монгол Улсын Их Хурлаас Оюутолгой төсөлтэй холбоотой одоогийн гэрээг дахин үнэлж, төслийн анхны үндэслэл болсон 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээтэй нийцэж байгаа эсэхийг шалгахыг Засгийн газарт үүрэг болгосон тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолоор Засгийн газарт нөөцийн шинэ судалгаа, үнэлгээний ажлыг хийх, Оюу толгой төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хянаж шинээр боловсруулахыг даалгасан байна.
Саяны шүүх хуралдаанаар Оюутолгой төслийг хэрэгжүүлэх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах эрх зүйн үндэслэлийг эргэлзээтэй болгосон, мөн Засгийн газраас төслийн гэрээг дахин үнэлж, шаардлагатай тохиолдолд дахин тохиролцохыг үүрэг болгосон тогтоол хэрэгжиж эхэлснээр төсөл нэлээд хүнд байдалд байгаа бололтой. Монгол Улс санхүүгийн өндөр үр өгөөжийг аль болох эрт хүртэхийн тулд Оюутолгой төсөлд дахин хэлэлцээр хийхийг шаарддаг улс төрийн дарамт шахалт их гардаг. Засгийн газар хөрөнгө оруулагчдад өргөн цар хүрээтэй шинэ шаардлага, тулгаж магадгүй байна. Хэлэлцээр 2020 оны эхний хагаст эхлэх төлөвтэй байна.
Одоогийн засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих талаар байр суурь баримталж ирсэн. Оюутолгой төслийн гэрээг энэ шатанд дахин хийх нь гадаадын хөрөнгө оруулагчид улс төрийн тогтвортой, найдвартай байдлын талаар шинэ эргэлзээ бий болгож байгаа ба ирээдүйд гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй байна. Оюу Толгой төслийн дээрх томоохон өөрчлөлт нь манай улсад ирэх жилүүдэд хийгдэх уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд саад болж магадгүй юм.
ЛийманЛоу Монгол ХХН- ын мэдээллийн товхимолд бүртгүүлэхийн тулд энд дарна уу!