Монголын хөгжил шинэ шатанд гарсаныг илэрхийлэх газрын тосны үйлдвэр

Монголын хөгжил шинэ шатанд гарсаныг илэрхийлэх газрын тосны үйлдвэр


Монгол Улс түүхэндээ анхных нь болох эдийн засгийн хөгжлийн зорилгоо биелүүлэхэд ойрхон ирээд байна.

Монгол Улс Газрын тосны үйлдвэрийг 2022 гэхэд ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байна. Газрын тосны үйлдвэр баригдсанаар Монголчууд Хятадын газрын тос үйлдвэрлэгчдэд найдахын оронд газрын тосоо өөрсдөө боловсруулан, импортын газрын тосны бүтээгдэхүүний хувьд Оросоос хараат байдлаа багасах юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг төрийн өмчит компани хариуцан хэрэгжүүлэх ба мөн төрийн өмчит компаниуд цахилгааны шугам, болон үйлдвэрийн байгууламжаас хамгийн ойрын суурин хүртэл 20 км зам тавих ажлыг гүйцэтгэнэ.

Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар нэмэгдэх боломжтой. Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 560,000 тонн автобензин, 670,000 тонн дизель түлш, 107,000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Газрын тосны үйлдвэр барих ажил 2018 оны сүүлээр эхлэх ба төслийг 2022 гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөөд байна.

Төсөл хэрэгжсэнээр шатахууны үнэ буурч, уул уурхайн компаниуд боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ гэж найдаж байна. Газрын тосны үйлдвэр нь Монгол Улс нүүдлийн мал аж ахуй бүхий нийгмээс эдийн засгийн янз бүрийн хэлбэр бүхий орчин үеийн улс болон хөгжсөнийг илэрхийлэх бас нэг жишээ юм.