Манай хамт олон

Лийманлоу Монголд тавтай морил

ЛийманЛоу Монгол ХХН –д Монгол Улсын хууль тогтоомж, хууль, эрх зүйн систем, бизнесийн орчин, улс төрийн харилцааны талаар өргөн хүрээний мэдлэг, туршлагатай гадаад, дотоод хуульчид ажилладаг. Манай нөхөрлөлийн Монгол хуульчид гадаадад боловсрол эзэмших буюу сургалтанд хамрагдан, Англи хэлийг төгс эзэмшсэн.


Эдвард Лийман (Гүйцэтгэх Захирал бөгөөд бүртгэлтэй гадаад хуульч)

Эдвард Лийман нь ЛийманЛоу Монгол ХХН-ийн Гүйцэтгэх Захирал. Тэрээр АНУ-ын Иллиноис мужид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монголд бүртгэлтэй гадаад хуульч ба БНХАУ-д бүртгэлтэй хуулийн ахлах зөвлөх. Л. Эдвард нь тус нөхөрлөлийн Бээжин дэх төв оффис-д ажилладаг бөгөөд 28 гаруй жил Ази даяар хийсэн хил дамнасан хэлцэлд зөвлөгөө өгч ирсэн. Мандарин хэлтэй.


Жэйкоб Блаклок (Гадаад хуулийн зөвлөх)

Жэйков Блаклок нь Гадаад хуулийн зөвлөх бөгөөд Монгол Улсад хуульчийн мргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүртгэлтэй гадаад хуульч юм. АНУ-ын Техас мужид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Жэйков Блаклок нь хуульч, эрх зүйчээр Азийн орнуудад 4 гаруй жил ажилласан. Худалдааны хэлцэл, ялангуяа уул уурхайн тухай Монгол Улсын хууль тогтоомж, банк, санхүүгийн хэлцэл, арбитр, маргаан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн.


Лхагваагийн Амаржаргал (Ахлах хуульч)

Лхагваагийн Амаржаргал нь ахлах хуульч ба хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульч, өмгөөлөгч. Тэрээр Хууль зүйн яамны харъяа байгууллага болох Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн дарга, үүрэн холбооны тэргүүлэгч компани болох Мобиком Корпорацид хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Л. Амаржаргал нь АНУ-ын Вашингтоны Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй. Барьцаагаар баталгаажсан хэлцэл, хөдөлмөрийн харилцаа, худалдан авалт ба нэгтгэл, маргаан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн.


Энэбишийн Гэрэл (Xуульч)

Энэбишийн Гэрэл нь ЛийманЛоу Монгол ХХН-ийн хуульч. Э. Гэрэл нь МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба Энэтхэгийн Майсурын Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр хуулийн фирм болон МҮЭ-ний холбоонд хуульчаар тус тус ажиллаж байсан. Монголын Хуульчдын холбооны гишүүн, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. Оюуны өмч, хөдөлмөрийн харилцаа, компанийн хууль, маргаан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн.


Эрдэнэчулууны Туяа (Туслах Хуульч)

ЛийманЛоу Монгол ХХН-н Туслах Хуульч. Тэрээр Москвагийн Оюуны өмчийн академийг бакалаврын зэрэгтэй төгссөн ба Оюуны өмчийн тухай хуулиар мэргэшсэн. Э. Туяа нь Монголын арилжааны банк болон дотоодын уул уурхайн компанид хуульчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Англи, Орос хэлтэй.