Монгол улс 2018 оныг жагсаалаар үдэв

Монгол улс 2018 оныг жагсаалаар үдэв


Мэдээллийн товхимолын эх хувийг үзэх бол энд дарна уу!

Сүүлийн саруудад Монголд ихээр хэлэлцэгдэж байгаа асуудал бол УИХ-ын гишүүдийн авлигатай холбоотой олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэл юм. 2018 оны 12-р сарын сүүлээр мянга мянган Монголчууд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн жагссан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Төрийн дээд албан тушаалыг наймаалцах тухай бичлэг нийтэд цацагдсанаас хойш Монголын томоохон хоёр нам хоёулаа олон нийтийн эсэргүүцэл, жагсаалын бай болсон.

Тус жагсаалыг өөрсдийгөө “Монгол түмний нэгдэл” гэж нэрлээд байгаа УИХ-ын нэр бүхий таван гишүүн зохион байгуулсан ба асуудлын гол хэрэгтэн болоод байгаа УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, огцрох хүртэл нь УИХ-ын чуулганд оролцохгүй байхаа мэдэгдсэн байна.

Монгол улс байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй улс орон атлаа яагаад ард түмний дийлэнх хувь нь ядуу зүдүү амьдарсан хэвээр байна вэ хэмээн жагсаалд оролцогчид эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлж байлаа. Уул, уурхайн салбар нь Монгол улсын эдийн засгийн хувьд хэдэн арван жилийн туршид томоохон салбаруудын нэг байсаар ирсэн.

Хэдийгээр ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж жагсаж байгаа нь Монголын олон нийтийн ухамсрын түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боловч үүний үр дүнд томоохон өөрчлөлтүүд гарах нь тодорхойгүй байна. Монголын улс төрийн байдал нь харьцангуй тогтвортой байдаг. Энэхүү жагсаалын гол үр дүн нь засгийн газар Монголын байгалийн баялагийг зөв зохистой ашиглах замаар улс орны эдийн засгийг сайжруулах, хөгжүүлэх практик арга замыг олж хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах болов уу гэж бодож байна.